Алдарт АНУлсын boyband хамтлаг болох "Backstreet Boys" хамтлаг ирэх тавдугаар сарын 23-нд Монголд тоглохоор болсоноо зарлаж өөрсдийн албан ёсны сайтдаа хуваараа тавьсан бөгөөд Facebook хуудаснаа "Бид очиж байна Монголчуудаа, тавдугаар сарын 23-нд уулзацгаая" гэж бичсэн байна.
“Хүмүүн Фильм” уран бүтээлийн нэгдэл “Эвэнто” ХХК, Монголын Залуучуудын Холбоо хамтран “Backstreet boys” хамтлагийн тоглолтыг Монголдоо зохион байгуулахаар
ярилцаж тохирчээ. “Backstreet boys” хамтлагийнхан 20 жилийн ойгоо энэ
сарын 20-нд буюу зургаан өдрийн дараа Холливудад тэмдэглэхээр тэсэн ядан
хүлээж байгаа юм. Мөн тэд 20 жилийн ойгоо тохиолдуулан Азийн орнуудаар
аялан тоглолтоо хийхээр болсон юм.
Тэгвэл тэд энэхүү аялан тоглолтoo Монголоос эхлүүлэх нь ээ. Ирэх тавдугаар сарын 23-нд Монголд, дараа нь Бээжинг зорин БНХАУ-ын хотуудаар аялан тоглох юм байна.
Тэгвэл тэд энэхүү аялан тоглолтoo Монголоос эхлүүлэх нь ээ. Ирэх тавдугаар сарын 23-нд Монголд, дараа нь Бээжинг зорин БНХАУ-ын хотуудаар аялан тоглох юм байна.


