PnR.Tenne Choreography (Tsetse ft Opozit - Хайр)

Өнөөдөр буюу 2013 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх замыг хаан автомашингүй өдөр гэж зарласан. Өглөө сэрхэд хот тэр аяараа цав цагаан нөмөргөнд хучигдсан байсан ч иргэд үүнийг үл хайхран унадаг дугуйн парад зохион байгуулан явцгаасан. Мөн бас нэгэн сайхан бүжиг төрөн гарсан байна. Punk and Rap хамтлагийн ахлагч Тэнүүн өөрийн ээлжит нэгэн choreography-гаа та бүхэнд хүргэж байна. 

Day 4 - What you wear to bed

Хэхэ яагаад ч юм хөгжилтэй асуулт шиг санагдаад инээд хүрээд байна.
Мэдээж хүн унтахдаа унтлагын л хувцас өмсөж унтдаг байлгүй дээ. Гэхдээ бүгд биш байх л даа. Би хувьдаа өвлийн цагт унтлагын өмд цамцтай унтдаг. Харин дулаараад ирхээр давуун хувцас арай л зузаадаад байгаа юм шиг санагдаад байдаг юм. Тиймээс нимгэхэн сарфанчик өмсөж унтдаг. Хэр баргийн зарим нэг хүмүүс шиг зөвхөн дотуур хувцастайгаа унтаж чаддаггүй. Найзындаа ч юм уу ямар нэгэн айлд очиж хонох юм бол хувцастайгаа л унтаад өгдөг тайлж унтаж чаддаггүй юм.

Day 3 - what kind of person attracts you

Хүн бүр өөр өөрийн гэсэн онцлогтой, өөртөө татах увидастай байдаг. Миний хувьд өөрийгөө ч мөн өрөөлийг ч гэсэн хүндэлдэг хүн таалагддаг. Гэхдээ ганц ингээд болчих юм биш л дээ. Бие авч яваа байдал, хүнтэй харьцаж байгааг нь би хамгийн түрүүнд хардаг. Зарим нэг хүмүүс шиг гадаад үзэмжнээс нь хүнийг дүгнэх дургүй. Мэдээж гадаад үзэмжийг хэн ч гэсэн хардаг л байх гэхдээ нэгт тавигдах шаардлага гэж боддоггүй. Тэгээд цаашилбал хэт дуугай даруухан хүн бас нээх таалагдаад байдаггүй. Хүн юм яриад л байхад дөмбийгөөл суугаад байхаар надаа ч нээх сонин болчихдог юм. Тэрний оронд орчиноо мэдрээл хамт элийрч байдаг хүн таалагддаг. Би өөрөө нилээн илэн далангүй, элий балай хүн л дээ. Хэхэ. Шудрага хэлэх юм байвал шууд хэлчихдэг хүмүүс их таалагддаг.Хувь хүний шинжтэй, юманд буурь суурьтай, мэдлэг боловсролтой, шогч хошин зантай, хүнийг ойлгож хүндлэж чаддаг, шудрага хүмүүст л илүү их татагдаад байдаг юм болвуу гэж бодож байна.

Day 2 - How have you changed in the past 2 years


Сүүлийн 2 жилийн хугацаанд бодоод байхнээ би их өөр зан ааштай болсон юм шиг санагдаад байгаа. Амьд хөгжмийг илүү сонирхож энэ талруу түлхүү чиглэх болсон. Хамгийн том хийсэн алхам, амьдралын ирээдүйн том алхамаа өнгөрсөн жил хийсэн.Энэ нь би анагаахын сургуулиас гарж өөрийнхөө хүссэн сэтгүүлч мэргэжилээ сонгож сурах болсон минь гэж бодож байгаа. Ганц л амьдрана тийм болхоор өөрийхөөрөө амьдарсаар байгаад үхэхийг хүсэж байна. Намайг энэ хорвоод төрүүлж, өсгөсөн аав ээжийнхээ ачыг хариулах хэрэгтэй ч гэсэндээ ирээдүйн сонголтыг минь хүчээр дургүй зүйлд минь сургахыг би зөвшөөрч чадаагүй. Тэгээд 2011 оны арваннэгдүгээр сараас хичээлдээ явхаа болиод дөрөвдүгээр сард баригдсан. Одоо харин өөрийн хүссэнээрэй ХУИСургуулийн сэтгүүл зүйн ангид сурч байгаадаа баяртай байгаа. Миний сонголт буруу байгаагүй гэдгийг би заавал батлах болно гэсэн зорилготой хичээж байгаа. Эргэн тойрноо харах үзэл бодол минь ч нилээн өөрчлөгдсөн. Цаг хугацаа өнгөрөх тусам юмыг илүү ойлгож ухаан суух болсон. За өөр тэгээд нээх өөрчлөгдөж барисан юм байхгүй дээ.

Day 1 - weird things you do when you are alone

Ганцаараа өөртэйгөө чанга ярих:
Би энийг ганцаараа байх бүртээ хийдэг. Харин дараа нь тэнэг юм бэ гэж бодоод чанга ярихаа зогсоодог.
Өөрийнхаа янз бүрийн зурагаа дарах:
Ганцаараа байхдаа би жинхэнэ хүссэн янз бүрийн позоороо зургаа дардаг. Хэн намайг хархын гэсэн шиг л утгаар нь элийрнэ шүү дээ. Харин авч дуусаад хэрэгтэйгээ компьютердаа хуулчаад тэр дор нь устгадаг. Тэгэхгүй бол хэн нэгэн хараад шоолоод байвал бас мангар шд :P
Бүжиглэх:
Ганцаараа байхдаа л ганц сайн хийж авдаг. Түүнээс найз нөхдийнхөө хажууд бол бүжиглэнэ гэж бараг л байхгүй шүү. Яагаад ч юм санаа зовоод нэг л сонин байдаг юм. Харин ганцаараа байхдаа бүжиглэх нь хэрэггүй бодол санаа зовоосон асуудлуудыг мартахад их тус болдог.
Унгах:
Хаха, уншаад шууд л инээсэн байхдаа. Гэхдээ үнэн. Би ганцаараа ч гэртээ хүнгүйд чанга унгаад байдаг нь биш байх. Бүхий л хүмүүс тэгдэг гэж бодож байна. Гэрт эсвэл хажууд хүн байхад хэн ч хүссэнээрэй чанга унгаад байдаггүй шд. Харин гэртээ ганцаараа байхдаа хэнээс ч санаа зовох зүйлгүй тайван сайхан гэгч нь унгаж авдагдаа :)))) Хөгжилтэй бас үнэн гэсэн үүднээс нь бичлээ :P
Эрх дураараа өрөөн дундуур алхах:
Усанд орчоод хувцасаа мартаад орох үе бий. Тэр үед хүн байхгүй юм чинь гээд өрийнхөө өрөөрүү шууд яваад очино. Гэхдээ усанд орох бүртээ хувцасаа мартана гэж юу байхав энэ бол хааяа л нэг тохиолддог зүйл.
Гэр нураам чанга хөгжим:
Гэрийхэн хамт байхад бол чихэвчээрэй л дуугаа сонсдог. Харин ганцаараа үлдэхдээ хамаг чанга дээр нь тавиад хоолойгоо сөөтөл дагж орилдог :>

Ганцаараа хийдэг дүрсгүй зүйлүүд энэ мэтчилэн зөндөө л байгаа. 






30 day photo challenge

 Энэ нь болхоор өдөр бүр дээр бичсэн сэдвээр 1 зураг аван шинээр нийтлэхээрэй өмнөхөөсөө арай ялгаатай байгаа :D

30 day interview challenge

Би өдөр бүр нэг нэгээр нь энэ зурган дээр бичсэн сэдвийн дагуу богинхон нийтлэл бичиж байхаар шийдлээ ^__^


Танилцуулга

Followers

About Me

My Photo
Khaliun G
I am simply usual girl as others.
View my complete profile

Instagram

Featured Posts